Католик шашны хувьд бурханы хайрыг түгээн тунхаглахаар бүх зүрх сэтгэл, амь амьдралаа зориулдаг хүмүүс бол лам, гэлэнмаа нар юм. Тэд бүхий амьдралынхаа турш зовж зүдэрсэн, хайраар дутсан хүмүүст баяр хөөр бэлэглэн тусалж, энэ амьдралаа зөвхөн бусдын төлөө, бурханы хайрыг түгээхийн төлөө зориулдаг агуу их ухаалаг бурханлаг хүмүүс билээ. Петер Паул гэгээтнүүдийн катедралын brother Herve лам болох ёслолоо нутагтаа очиж үйлдэн шинэхэн лам болон саяхан ирлээ. Сүмийн бүх итгэгчид, хүүхэд залуус бүгд л баяр хөөртэй шинэ ламаа угтаж авлаа. Залуучууд дуу хуур, бүжиг, шүлэг гээд л бүхий л авъяас чадвар сэтгэлээ шингээсэн урлагын тоглолтоо шинэ лам Herve-дээ зориулан бэлэг барин түүнийг баярлууллаа. Мөн энэ үеэр дэндүү азтай өдрийг бурхан тааруулсан мэт зургаан хүний нэрийн өдөр, төрсөн өдөр давхцан баяр дээр баяр нэмлээ. Энэ өдөр залуучуудын дуу хуур, инээд цалгисан нэгэн өдөр болон өнгөрлөө. Үүнтэй зэрэгцэн шинэ ламаа хүлээн авсандаа хүн бүрийн сэтгэл тэнүүн, баяр бахдалаар дүүрэн өдөр болон өнгөрлөө. Father Herve- дээ бурханы хайрыг илүү мэдэрч, бидэнд илүү их хайрыг түгээсэн Монголдоо хайртай сайн лам болоорой хэмээн нийт залуучуудынхаа нэрийн өмнөөс амжилт хүсье.
No comments:
Post a Comment