Дэлхий даяар Христмасын баярыг 12 сарын 25 ны өдөр өргөн дэлгэр тэмдэглэдэг. Энэ нь Христийн ирэлтийг өөртөө хүлээн авч байна гэсэн утгатай юм. Монголчууд бид Зул Сар хэмээн нэрлэж заншсан байдаг. Гэвч энэ нь тиймч оновчтой нэршил биш юм. Жил бүрийн 12 сарын 25 нд Монгол дахь Католик шашины сахилтнууд болон итгэгчид Христийн ирэлтийг тэмдэглэдэг. Христийг өөрийн зүрх сэтгэлд баяртайгаар хүлээж авах тус ариун үйл ажиллагаанд та ч мөн нэгдэж болон гэдгийг хэлэхдээ таатай байна. Хэрвээ та Христмасын баярт оролцохыг хүсвэл 2009 оны 12-р сарын 25 ны 18 цаг 30 минутанд манай катедралд хүрэлцэн ирэхийг урьж байна. Merry Christmas!!!
Wednesday, December 23, 2009
Оюутан залууст эрдмийн жигүүр, сурах урам хайрласан хамт олон
SPP катедрал париш нь католик шашны томоохон төлөөлөгч ууган сүмийн нэг бөгөөд Монгол эх орны маань ирээдүйн хөдөлгөгч хүч болсон оюутан залуучуудад оюуны хөрөнгө оруулалтыг харамгүй хийдэг билээ. Үүний тод жишээнээс дурдвал . . . цааш
Петер Паул гэгээнтнүүдийн катедрал шинэ ламаа өлгийдөн авлаа
Католик шашны хувьд бурханы хайрыг түгээн тунхаглахаар бүх зүрх сэтгэл, амь амьдралаа зориулдаг хүмүүс бол лам, гэлэнмаа нар юм. Тэд бүхий амьдралынхаа турш зовж зүдэрсэн, хайраар дутсан хүмүүст баяр хөөр бэлэглэн тусалж, энэ амьдралаа зөвхөн бусдын төлөө, бурханы хайрыг түгээхийн төлөө зориулдаг агуу их ухаалаг бурханлаг хүмүүс билээ. Петер Паул гэгээтнүүдийн катедралын brother Herve лам болох ёслолоо нутагтаа очиж үйлдэн шинэхэн лам болон саяхан ирлээ. Сүмийн бүх итгэгчид, хүүхэд залуус бүгд л баяр хөөртэй шинэ ламаа угтаж авлаа. Залуучууд дуу хуур, бүжиг, шүлэг гээд л бүхий л авъяас чадвар сэтгэлээ шингээсэн урлагын тоглолтоо шинэ лам Herve-дээ зориулан бэлэг барин түүнийг баярлууллаа. Мөн энэ үеэр дэндүү азтай өдрийг бурхан тааруулсан мэт зургаан хүний нэрийн өдөр, төрсөн өдөр давхцан баяр дээр баяр нэмлээ. Энэ өдөр залуучуудын дуу хуур, инээд цалгисан нэгэн өдөр болон өнгөрлөө. Үүнтэй зэрэгцэн шинэ ламаа хүлээн авсандаа хүн бүрийн сэтгэл тэнүүн, баяр бахдалаар дүүрэн өдөр болон өнгөрлөө. Father Herve- дээ бурханы хайрыг илүү мэдэрч, бидэнд илүү их хайрыг түгээсэн Монголдоо хайртай сайн лам болоорой хэмээн нийт залуучуудынхаа нэрийн өмнөөс амжилт хүсье.
Wednesday, December 16, 2009
Бурханы 10 хуулийг сонирхолтойгоор тайлбарласан байна.
Бурханы 10 хууль гэж юу вэ?
Энэ талаар сонирхолтойгоор тайлбарласан нэгэн бичлэгийг үзнэ үү.
Энэ талаар сонирхолтойгоор тайлбарласан нэгэн бичлэгийг үзнэ үү.
Subscribe to:
Posts (Atom)