Манай Петр Паул Гэгээнтнүүдийн катедрал нь Солонгос улсын Тэгү хотын Католик их сургуультай олон жилийн хамтын ажиллагаатай байдаг ба жил бүрийн 7 сард оюутнууд ирж монголын залуустай хамтран сонирхолтой үйл ажиллагаануудыг явуулдаг билээ. Энэ жил ч мөн адил тус сургуулиас 33 оюутан сайн дураараа нэгдэн Монгол оронтой танилцан залуучуудтай нөхөрлөх, сайн үйлсийг хийх зорилгоор ирээд байна. Үүнд 2 чухал үйл ажиллагаа байгаа нь:
1. Сүмийн бага насны хүүхдүүдэд (Хайрын сургуулийн) зориулсан сургалт
2. Баянхошуунд иргэдийн ногооны талбайг бэлтгэхэд туслах юм.
Тус үйл ажиллагаа 7 сарын 1 - 7 сарын 9 дуустал үргэлжлэх болно.
Monday, July 5, 2010
Wednesday, December 23, 2009
Христмасын баярын мэнд хүргэе!!!
Дэлхий даяар Христмасын баярыг 12 сарын 25 ны өдөр өргөн дэлгэр тэмдэглэдэг. Энэ нь Христийн ирэлтийг өөртөө хүлээн авч байна гэсэн утгатай юм. Монголчууд бид Зул Сар хэмээн нэрлэж заншсан байдаг. Гэвч энэ нь тиймч оновчтой нэршил биш юм. Жил бүрийн 12 сарын 25 нд Монгол дахь Католик шашины сахилтнууд болон итгэгчид Христийн ирэлтийг тэмдэглэдэг. Христийг өөрийн зүрх сэтгэлд баяртайгаар хүлээж авах тус ариун үйл ажиллагаанд та ч мөн нэгдэж болон гэдгийг хэлэхдээ таатай байна. Хэрвээ та Христмасын баярт оролцохыг хүсвэл 2009 оны 12-р сарын 25 ны 18 цаг 30 минутанд манай катедралд хүрэлцэн ирэхийг урьж байна. Merry Christmas!!!
Оюутан залууст эрдмийн жигүүр, сурах урам хайрласан хамт олон
SPP катедрал париш нь католик шашны томоохон төлөөлөгч ууган сүмийн нэг бөгөөд Монгол эх орны маань ирээдүйн хөдөлгөгч хүч болсон оюутан залуучуудад оюуны хөрөнгө оруулалтыг харамгүй хийдэг билээ. Үүний тод жишээнээс дурдвал . . . цааш
Петер Паул гэгээнтнүүдийн катедрал шинэ ламаа өлгийдөн авлаа
Католик шашны хувьд бурханы хайрыг түгээн тунхаглахаар бүх зүрх сэтгэл, амь амьдралаа зориулдаг хүмүүс бол лам, гэлэнмаа нар юм. Тэд бүхий амьдралынхаа турш зовж зүдэрсэн, хайраар дутсан хүмүүст баяр хөөр бэлэглэн тусалж, энэ амьдралаа зөвхөн бусдын төлөө, бурханы хайрыг түгээхийн төлөө зориулдаг агуу их ухаалаг бурханлаг хүмүүс билээ. Петер Паул гэгээтнүүдийн катедралын brother Herve лам болох ёслолоо нутагтаа очиж үйлдэн шинэхэн лам болон саяхан ирлээ. Сүмийн бүх итгэгчид, хүүхэд залуус бүгд л баяр хөөртэй шинэ ламаа угтаж авлаа. Залуучууд дуу хуур, бүжиг, шүлэг гээд л бүхий л авъяас чадвар сэтгэлээ шингээсэн урлагын тоглолтоо шинэ лам Herve-дээ зориулан бэлэг барин түүнийг баярлууллаа. Мөн энэ үеэр дэндүү азтай өдрийг бурхан тааруулсан мэт зургаан хүний нэрийн өдөр, төрсөн өдөр давхцан баяр дээр баяр нэмлээ. Энэ өдөр залуучуудын дуу хуур, инээд цалгисан нэгэн өдөр болон өнгөрлөө. Үүнтэй зэрэгцэн шинэ ламаа хүлээн авсандаа хүн бүрийн сэтгэл тэнүүн, баяр бахдалаар дүүрэн өдөр болон өнгөрлөө. Father Herve- дээ бурханы хайрыг илүү мэдэрч, бидэнд илүү их хайрыг түгээсэн Монголдоо хайртай сайн лам болоорой хэмээн нийт залуучуудынхаа нэрийн өмнөөс амжилт хүсье.
Wednesday, December 16, 2009
Бурханы 10 хуулийг сонирхолтойгоор тайлбарласан байна.
Бурханы 10 хууль гэж юу вэ?
Энэ талаар сонирхолтойгоор тайлбарласан нэгэн бичлэгийг үзнэ үү.
Энэ талаар сонирхолтойгоор тайлбарласан нэгэн бичлэгийг үзнэ үү.
Friday, August 21, 2009
Өдөр бүрийн уншлага
2008.08.23 Жирийн улирлын 21 дэх Ням гариг
Айлдал:(Иохан6:60-69)60 Тэд үүнийг сонсоод, дагалдагчдаас олонх нь— Энэ чинь хэцүү үг байна. Үүнийг хэн сонсож чадах вэ? гэцгээв. 61 Харин Есүс үүний тухай дагаддагчдынхаа дургүйцэн шивнэддэхийг мэдээд, тэдэнд— Энэ нь та нарыг бүдрүүлчихэв үү? 62 Хэрэв та нар Хүний Хүү өмнө нь байсан газар уруугаа дээш гарахыг харвал яах вэ? 63 Сүнс бол амь өгдөг, мах бол ашиггүй юм. Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь билээ. 64 Харин та нарын зарим чинь итгэхгүй гэв. Учир нь хэн итгэхгүйг болон хэн Түүнийг барьж өгөхийг Есүс анхнаасаа мэдэж байсан юм. 65 Есүс— Тиймээс Би та нарт "Энэ нь Эцэгээс түүнд өгөгдөөгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй" гэж хэлсэн хэмээн айлдлаа. 66 Үүнээс болж Түүний дагалдагчдаас олон хүн зайлан явж, цаашид Түүнтэй хамт явсангүй. 67 Тэгээд Есүс арван хоёртоо— Та нар бас явахыг хүсэж байна уу ? гэхэд, 68 Симон Петр Түүнд— Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна. 69 Та бол Бурханы Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэцгээсэн, мөн таньж мэдэцгээсэн гэсэнд дэлгэрэнгүй...

Tuesday, August 18, 2009
Ариун Гурвалын тухай
Ертөнц дээр цорын ганц Бурхан бий. Үүнийг Библид: Израиль аа, сонс! ЭЗЭН бол бидний Бурхан, ЭЗЭН бол ганц. Чи өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла.
(Дэд хууль 6:4-5) хэмээн баталжээ. дэлгэрэнгүй.....
Ариун Усны тухай
Та католик сүмийн эд зүйлстэй танилцаж амжаагүй бол эхэндээ бага зэрэг гайхширч,сонирхох нь хэвийн үзэгдэл юм.Та хамгийн эхлээд Католик сүм гэдэг бол Бурханы оршихуй гэдгийг мэдэх ёстой бөгөөд тиймээс ч тэнд буй эд зүйлс нь Бурханыг сануулсан гүн утга агуулгатай байдаг. дэлгэрэнгүй.....
Monday, July 27, 2009
Петр, Паул гэгээнтнүүдийн тухай
Эдгээр хүмүүс нь эгэл жирийн дорд гаралтай бусдын адил хүмүүс байсан бөгөөд тэд бурханд итгэж, түүнийг дагалдан ажилласнаар сүмийн тулгуур багана болсон... цааш
Subscribe to:
Posts (Atom)