Манай Петр Паул Гэгээнтнүүдийн катедрал нь Солонгос улсын Тэгү хотын Католик их сургуультай олон жилийн хамтын ажиллагаатай байдаг ба жил бүрийн 7 сард оюутнууд ирж монголын залуустай хамтран сонирхолтой үйл ажиллагаануудыг явуулдаг билээ. Энэ жил ч мөн адил тус сургуулиас 33 оюутан сайн дураараа нэгдэн Монгол оронтой танилцан залуучуудтай нөхөрлөх, сайн үйлсийг хийх зорилгоор ирээд байна. Үүнд 2 чухал үйл ажиллагаа байгаа нь:
1. Сүмийн бага насны хүүхдүүдэд (Хайрын сургуулийн) зориулсан сургалт
2. Баянхошуунд иргэдийн ногооны талбайг бэлтгэхэд туслах юм.
Тус үйл ажиллагаа 7 сарын 1 - 7 сарын 9 дуустал үргэлжлэх болно.